Лувсан-Ишийн Мөнх-очир (1953-2021)
1973 оны төгсөгч, МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш, Доктор, дэд профессор 2012-2014 онд МУИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн ,1992-1997,2018 онд МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, 1992-1997 онд МУИС-ийн Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Манай улсын зах зээлийн харилцааны шинэ нөхцөлд дээд боловсрол, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний тогтолцоог өөрчлөн зохион байгуулах, хөгжүүлэхэд түүний оруулсан үнэтэй хувь нэмрийг төр засгаас үнэлэн 1994 онд “Санхүү банкны тэргүүний ажилтан”, 1999 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, 2001 онд “Бүртгэл-статистикийн тэргүүний ажилтан”, 2007 онд “Төрийн хяналтын тэргүүний ажилтан”, 2008 онд “Монголын багш нарын холбооны “Есөн эрдэнийн багш” цол, 2009 онд Монгол улсын Шилдэг нягтлан бодогч багш, 2014 онд “Алтангадас” одон, 2016 онд “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.