СЭЗИС-ийн 30 оюутан Голомт банкны тэтгэлэг хүртлээ

Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2023”-аас СЭЗИС-аас 30 оюутан тэтгэлэг хүртлээ.
Монголд анх удаа хувийн хэвшлээс оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2003 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “Голомт банк”-ны хамт олонд талархал илэрхийлье. Нийт 19 жилийн хугацаанд нийт 1900 орчим оюутанд 2 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгосноос СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 500 гаран оюутан уг хөтөлбөрт амжилттай тэнцэн, тэтгэлэг аваад байна. Энэ жилийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2023”-т нийт 100 шилдэг оюутан шалгарснаас СЭЗИС-ийн 30 оюутан тэтгэлэг гардан авлаа.
Тэтгэлэг хүртсэн нийт оюутнууддаа болон тэтгэлэгт хамрагдаж байсан үе, үеийн шилдэг төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, оюутан залууст амжилттай суралцах боломжийг тууштай бүрдүүлж байгаа Голомт банкны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Батхүү Батболд /Эдийн засаг/
2. Амартүвшин Төгөлдөр /Эдийн засаг/
3. Амартүвшин Буянзаяа /Эдийн засаг/
4. Батхаан Соёлмаа /Нягтлан бодох бүртгэл/
5. Болдбаатар Гарамханд /Бизнесийн удирдлага/
6. Отгонбаяр Номинзаяа /Нягтлан бодох бүртгэл/
7. Цолмонтуяа Нандин-Эрдэнэ /Бизнесийн удирдлага/
8. Батсайхан Хаш-Эрдэнэ /Нягтлан бодох бүртгэл/
9. Отгонбаяр Номин /Нягтлан бодох бүртгэл/
10. Дамдинсүрэн Өсөхжаргал /Санхүү/
11. Ганбаатар Идэрмөнх /Санхүү/
12. Ганбаяр Энхжингоо /Бизнесийн удирдлага/
13. Энхболд Оюунханд /Нягтлан бодох бүртгэл/
14. Мэндбаяр Болор-Эрдэнэ /Эдийн засаг/
15. Анхбаяр Азжаргал /Санхүү/
16. Мөнхбат Эрхсаран /Мэдээллийн системийн менежмент/
17. Гансүх Ариунхишиг /Санхүү/
18. Тэгш-Эрдэнэ Эрдэнэзаяа /Санхүү/
19. Батсайхан Мөрөн /Санхүү/
20. Тэгшжаргал Халиун /Санхүү/
21. Батдорж Хонгорзул /Бизнесийн удирдлага/
22. Энхсайхан Энхжин /Маркетинг/
23. Баттулга Номин /Бизнесийн удирдлага/
24. Болд Даваадэмбэрэл /Нягтлан бодох бүртгэл/
25. Ганбат Дүүрэнбилэг /Санхүү менежмент/
26. Цэрэндорж Гэрэлмаа /Банк/
27. Буянтогтох Энхжин /Бизнес удирдлага/
28. Дамдинсүрэн Нандин-Эрдэнэ /Санхүү/
29. Батсуурь Жаргалмаа /Санхүү/
30. Хадхүү Энхжин /Олон улсын нягтлан бодох бүртгэл/