Logo
UFE
2023-11-27

Таван богд групптэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Таван богд групптэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

СЭЗИС Таван богд групп хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд санамж бичгийн хүрээнд:

  • Олон улсын зах зээл дээр ажиллах боловсон хүчин бэлтгэх
  • Талуудын хүний нөөцийг чадавхжуулах, салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн зэргийн болон богино хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Бизнесийн салбарын болон нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамтарсан төсөл, судалгаа хийх
  • Оюутнуудыг ажлын байр болон дадлагын баазаар дэмжин ажиллах
  • Сургалтын орчин нөхцөл сайжруулах гэх мэт олон чиглэлд тус тус хамтран ажиллахаар тохиролцлоо. Санамж бичиг гарын үсэг зурах үйл ажиллагаанд Таван богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, хүний нөөц хариуцсан захирал Г.Хишигжаргал, СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Ахисан түвшний сургалт судалгаа хариуцсан проректор Г.Батхуяг, Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяа, Платформ түншлэлийн албаны дарга Д.Анхтуяа нар оролцлоо.

Талуудын хамтын ажиллагаанд амжилт хүсье.