Logo
UFE
2024-03-19

“UFE Volunteer Fair 2024” сайн дурын ажлын үзэсгэлэнг гурав дахь удаагаа “Be the change” уриа дор зохион байгууллаа

“UFE Volunteer Fair 2024” сайн дурын ажлын үзэсгэлэнг гурав дахь удаагаа “Be the change” уриа дор зохион байгууллаа

СЭЗИС нь “UFE Volunteer Fair 2024” буюу сайн дурын үзэсгэлэнг оюутан, суралцагч, сайн дурын болон бизнесийн байгууллагуудыг холбон тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэх, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор гурав дах жилдээ зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа нь сайн дурын төсөлт ажил хэрэгжүүлэх сонирхолтой оюутан залуусыг бүртгэх, “Be the Change” сайн дурын ажилд залуусын оролцоо сэдэвт хэлэлцүүлэг гэсэн хоёр хэсэгтэйгээр ахлах ангийн сурагчид, нийт их дээд сургуулийн оюутан залууст нээлттэй зохион байгууллаа. Сайн дурын үзэсгэлэнд СЭЗИС-тай хамтран ажилладаг болон сайн дурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус нийт 15 байгууллага оролцов. 

Хэлэлцүүлэгт: 

  • Hipay ХХК-ийн ерөнхий захирал, Монголын финтек группийн гүйцэтгэх захирал Б.Наранбат өөрийн бизнесийн амжилт, туршлагаа оюутнуудтай хуваалцаж;

  • АЙСЕК ТББ ерөнхийлөгч М.Гарьд, Вэлл Бий ХХК-ийн Нийцлэлийн албаны удирдлагын ажилтан Б.Батчимэг нар залуусын оролцоо нийгэмд болон оюутны санаачилга, бизнесийн байгууллагын байгаль орчин, нийгэм засаглалын талаарх яриаг “Be the CHANGE” панел хэлэлцүүлгээр өрнүүлж;

  • Student led 2023 уралдааны “Бяцхан ертөнц” шилдэг төслийн танилцуулгыг төслийн санаачлагч СЭЗИС-ийн санхүү мэргэжлийн оюутан Д.Өсөхжаргал толилуулж сайн дурын төслийн танилцуулгыг зохион байгууллаа.

“VOLUNTEER FAIR 2024” үзэсгэлэнд оролцсон нийт байгууллага болон хоёр дахь жилдээ ивээн тэтгэн, хамтран зохион байгуулсан Hipay ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.