Logo
UFE
2024-09-09

Сургуулийн талбайг цайны газар болон үйлчилгээний зориулалтаар түрээслэгчийн сонгон шалгаруулах урилга

Сургуулийн талбайг цайны газар болон үйлчилгээний зориулалтаар түрээслэгчийн сонгон шалгаруулах урилга

Сургуулийн талбайг цайны газар болон үйлчилгээний зориулалтаар

түрээслэгчийн сонгон шалгаруулах урилга

Огноо: 2024.09.09

  1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга:

СЭЗИС -ийн нийтийн хоолны зарим тоног төхөөрөмжтэй, цайны газрыг түрээслүүлнэ.

  • Түрээслүүлэх талбайн хэмжээ: 180м2 М.кв
  • Багш, оюутны тоо:  400 гаруй
  • Дунд сургуулийн багш хүүхдийн тоо: 300
  • Байршил: СЭЗИС -ийн А байрны 1 давхарт
  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:

Шалгуур

Дэлгэрэнгүй мэдээлэл

1

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа

2024 оны 09 сарын 19 ний өдрийн 18 цаг 00 минутаас өмнө.

2

Материал хүлээн авах хаяг

Баянзүрх дүүрэг, санхүү эдийн засгийн их сургууль, С байр, 905 тоот

Б.Сарангэрэл

3

Эд хөрөнгийн түрээслүүлэх үнийн доод хэмжээ

2 М.кв - 15,000 ₮ /Арван таван мянган төгрөг/

Нийт 180 м2 М.кв

4

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай.

5

Оролцогчдын бүрдүүлж ирэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар.
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж байсан ижил төстэй ажил, үйлчилгээ 2023он  2022он байж болно/
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт /сүүлийн нэг жилийн дансны хуулга, санхүүгийн тайлан 2023 он татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй нотлох тодорхойлолт/
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом үнэмлэх
  • Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажилтнуудын эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар
  • Талбайн түрээслэх үнийн санал
  • ЕБС-ийн Үдийн хоол хөтөлбөрийн хоолны нормативд тохирсон хоолоор үйлчлэх.
  • Хүүхдийн хоолны тогоочтой байх
  • Хоол зүйчтэй байх

6

Тоног төхөөрөмж, үзүүлэлт

Цайны газрын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт /фото зургаар баталгаажуулах/

  1. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.  Зөвхөн шалгарсан аж ахуй нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.
  2. Түрээслүүлэх хөрөнгийг СЭЗИС дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 91088886 утас болон www.ufe.edu.mn цахим хуудаснаас аван уу.

 

Цайны газар сонгон шалгаруулах комисс