Logo
UFE
2022-05-25

СЭЗИС-ийн “ЭРХ ЗҮЙ” D042101 бакалаврын хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлж, сургалтын чанараа баталгаажууллаа.

СЭЗИС-ийн “ЭРХ ЗҮЙ” D042101 бакалаврын хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлж, сургалтын чанараа баталгаажууллаа.

 

Санхүү эдийн засгийн их сургуулийн “Эрх зүй” D042101 бакалаврын хөтөлбөр Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ амжилттай хийлгэн, 5 жилийн хугацаатай “Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ”-гээ 2022 оны 5 сарын 25-ны өдөр гардан авлаа. Гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа гардуулан өгч, хөтөлбөрийн чанараа сайжруулах үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөлөө.

Ажлын хэсгийг ахалж ажилласан Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Д.Оюун болон тэнхимийн багийн хамт олон, магадлан итгэмжлэлийн комиссын бусад бүх гишүүддээ баяр хүргэж, талархал илэрхийлье.

Комиссын дарга: Б.Мөнхзаяа /Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор/