“UFE Volunteer Fair 2025” үзэсгэлэн амжилттай өндөрлөлөө

“UFE Volunteer Fair 2025” үзэсгэлэн нь оюутнуудын сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг ухамсарлах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготойгоор амжилттай өндөрлөлөө.
2025 оны 3-р сарын 25, 26-ны өдрүүдэд сайн дурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон СЭЗИС-тай хамтран ажилладаг нийт 24 байгууллага оролцсон бөгөөд үүнд:
2025.03.25 өдөр оролцсон байгууллага
Төрийн банк
Кристина Ноблийн Хүүхдийн Сан ОУБ
AIESEC Mongolia
The Business Council Of Mongolia
ХАСБАНК
ХӨГЖЛИЙН АЛТАН САН ХОЛБОО ТББ
ТЕСО Инвестмэнт ХХК
Amnesty International
СЭЗИС-ийн БСА
2025.03.26 өдөр дараах байгууллагууд оролцлоо. Үүнд:
Төрийн банк
AIESEC Mongolia
Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК
AIESEC Mongolia
YOUTHinc
Плехановын нэрэмжит ОЭЗИС Улаанбаатар салбар
Вэлүү сан
SCC company
Ногоон ази сүлжээТББ
НҮБ- ын Нийгэмлэг
Улаанзагалмай
ЛГБТ Төв
ADRF Mongolia Боловсрол Ирээдүй ТББ
СЭЗИС-ийн БСА
2025.03.25 -"Боловсрол ба залуучуудын оролцоо" панел хэлэлцүүлэг
Модератор: Сувданчимэг
Панелистууд:
Б.Бат-Оргил (Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэгийн куратор)
Б.Амар-Отгон (НҮБ-ын залуучуудын зөвлөх хорооны гишүүн)
Т.Пүрэвсүрэн (Тэсо Группийн хүний нөөцийн бодлогын мэргэжилтэн)
“Боловсрол ба Залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэгт оролцогчид боловсролын үнэ цэнэ, сайн дурын ажлын ач холбогдол, залуучууд хэрхэн идэвхтэй оролцож, өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломжтой талаар үнэ цэнэтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
2025.03.26 - "Тогтвортой хөгжил ба бидний ирээдүй" панел хэлэлцүүлэг
Модератор: Ц.Гэрэл (СЭЗИС-ийн СШУТ-ийн ахлах багш)
Панелистууд:
Б.Анужин (Голомт банк, ОУБГТСА-ийн захирал)
Г.АНУ (Юнител группийн ТБОНХ-ны менежер)
Д.Мөнхцэцэг (СЭЗИС-ийн ЭТ-ийн ахлах багш, судлаач)
Тогтвортой хөгжлийн хүрээнд хийж буй ажлын талаарх танилцуулга илтгэлийг Голомт банкны Олон улсын банкны газрын Тогтвортой санхүүжилтын хэлтсийн захирал Б.Анужин танилцууллаа.
Зохион байгуулагч: СЭЗИС, СЭЗИС-ийн Оюутны холбоо ТББ
Ивээн тэтгэгч: Голомт банк