2025-06-04
СЭЗИС болон “Батхүлэг авто сургууль” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Санхүү, эдийн засгийн их сургууль (СЭЗИС) болон “Амар Инвест” ХХК-ийн Батхүлэг авто сургууль харилцан ашигтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь СЭЗИС-ийн багш, ажилтан, тэдний хүүхэд болон бүх түвшний оюутан суралцагчдыг жолооч болох, цаашлаад олон улсын үнэмлэхтэй болох боломжийг олгох боломж бүрдүүлэх зорилготой.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- СЭЗИС-ийн багш, ажилтан, бүх түвшний суралцагчдыг В ангиллын жолооч болгох сургалтыг хичээлээс бусад цагаар, уян хатан хэлбэрээр зохион байгуулах
- Сургалтын төлбөрт тодорхой хөнгөлөлт үзүүлэх,
- Олон улсын жолооны үнэмлэх авах үйлчилгээг СЭЗИС-ийн хамт олонд тусгай нөхцөлөөр хөнгөлөлттэй үзүүлэх,
- Жолоочийн ёс зүй, хөдөлгөөний соёл, хариуцлагатай байдал зэрэгт чиглэсэн хөгжлийн семинарыг оюутан суралцагчдад зориулан зохион байгуулах зэргийг тусгажээ.
Тус хамтын ажиллагаа нь оюутнуудын амьдралын ур чадварыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хандах ёс зүй, хандлагыг төлөвшүүлэх бодит үр нөлөөтэй санаачилга болж байгаа юм.