2022-05-31
СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн шинэчлэл “UFE BACHELOR 2.0”-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

СЭЗИС-ийн 2021-2031 стратегийн шинэ зорилгын хүрээнд бакалаврын хөтөлбөрийн шинэчлэлийг "Бакалавр 2.0" нэртэйгээр зохион байгуулж, багш оюутанд танилцуулах үйл ажиллагааг 5 сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр “СЭЗИС-ийн өчигдөр, өнөөдөр, маргааш” нэртэй танилцуулга хийн, цаашдын 10 жилийн зорилго, стратегид хүрэх чиглэлийг танилцуулсан бол Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяа "Бакалавр 2.0" хөтөлбөрийн шинэчлэлийн онцлог, давуу талыг танилцууллаа.
“Бакалавр 2.0” шинэчлэлд дараах 10 зүйлсийг онцолж байна. Үүнд
- Хос, хавсарга мэргэжил эзэмших боломж
- Олон улсын хамтарсан хөтөлбөрийн шинэчлэл
- Олон улсын мэргэшсэн зэргийн хөтөлбөр
- Ажлын байранд суурилсан хөтөлбөр
- Мэргэжлийн шинэ хөтөлбөрүүд
- Энтрепренер хөтөлбөр
- Гадаад хэлний хөтөлбөрийн шинэчлэл
- Дижитал ур чадвар
- Сургалтын уян хатан зохион байгуулалт
- Оюутны хөгжлийн бодлого
Хөтөлбөрийн шинэчлэлийн дэлгэрэнгүй танилцуулгатай хавсралтаас танилцана уу.