Logo
UFE
2026-08-17

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдахтай холбогдуулан Боловсролын яамнаас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах чиглэл ирүүлсэн. 

Дээрх чиглэлийн дагуу Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг 2026 оны 9 дүгээр сарын 1–11-ний өдрүүдэд батлагдсан хуваарийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулна. 

ШИНЭЭР ЭЛССЭН ОЮУТНУУДАД 

Шинээр элссэн оюутнуудад сургалтын үйл ажиллагаа, хичээл сонголт, сургалтын төлбөр, бүртгэл болон бусад холбогдох асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх цахим уулзалтыг зохион байгуулна.  

Цахим зөвлөгөө, мэдээллийн цаг 

Хугацаа: 2026.08.17–2026.09.01 

Цаг: Ажлын өдрүүдэд 10:00–17:00 

Google Meet: https://meet.google.com/chx-urxy-rrt?pli=1 

ОДОО СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД 

Одоо суралцаж буй оюутнууд хичээл сонголт, сургалтын төлбөр, бүртгэл болон сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуулт, хүсэлтээ өөрийн СЭЗИС-ийн албан ёсны цахим шуудангийн хаягаас ASK_BSA-д илгээж, зөвлөгөө, мэдээлэл авна. 

Мөн дараах хуваарийн дагуу цахим зөвлөгөө авах боломжтой. 

Цахим зөвлөгөө, мэдээллийн цаг 

Хугацаа: 2026.08.17–2026.09.04 

Цаг: Ажлын өдрүүдэд 11:00–16:00 

Холбоос: https://teams.cloud.microsoft/

 

ОЮУТНЫ ДОТУУР БАЙР 

Оюутны дотуур байранд орох хүсэлтэй оюутнуудын бүртгэлийг 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулна. 

Бүртгэл: https://dormitory.ufe.edu.mn/ 

Дотуур байранд оюутан хүлээн авах: 2026.09.12-с 

 

АНХААРАХ ЗҮЙЛ 

2026 оны 9 дүгээр сарын 1–11-ний өдрүүдэд хичээл батлагдсан хуваарийн дагуу цахимаар явагдана. Энэ хугацаанд сургалт болон оюутанд үзүүлэх холбогдох үйлчилгээг цахимаар зохион байгуулах тул оюутнууд сургууль дээр биеэр ирэх шаардлагагүй. 

2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хичээл батлагдсан хуваарийн дагуу танхимаар үргэлжилнэ. 

Оюутнууд сургуулийн албан ёсны цахим шуудан, мэдээллийн систем болон бусад албан ёсны мэдээллийн сувгаар хүргэх мэдээ, мэдээллийг тогтмол шалгаж, сургалтын үйл ажиллагаанд батлагдсан хуваарийн дагуу хамрагдана уу.  

ХОЛБОО БАРИХ:  

  • Үндсэн хөтөлбөр: 85058035 
  • Хамтарсан хөтөлбөр: 85058037 
  • Мэргэшсэн хөтөлбөр:91999111, 99158505 
  • Интерактив хөтөлбөр: 99078464 
  • BTEC хөтөлбөр: 99902286, 99189137 
  • Rotation хөтөлбөр: 99804389, 96509889, 99116287 
  • Мэдээллийн технологийн алба (Бүртгэлийн системийн асуудлаар): 85058052 
  • Санхүүгийн алба (Төлбөрийн асуудлаар): 77774400 (2-1) 
  • Оюутны дотуур байр: 80921851 
  • И-мэйл: admission_bachelor@ufe.edu.mn 

БАКАЛАВРЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ АЛБА 
2026.08.17