Швейцарийн BHMS сургуультай гэрээ байгууллаа.

2022-08-02-ны өдөр СЭЗИС Швейцарийн Бизнес, зочид буудлын менежментийн сургуультай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, BHMS-ийн захирал Энтони Эрб нар болон 2 сургуулийн удирдлагууд оролцлоо.
Швейцарийн төвийн Люцерн хотод байрлах энэхүү сургууль нь инновац, энтрепренершип, глобаль менежмент, зочлох үйлчилгээний чиглэлээр оюутнуудыг сургаж, олон улсад цалинтай дадлагажуулж, ажлын байраар 100% хангадаг, Швейцарийн боловсролын салбарыг түүчээлэгч сургуулиудын нэг.
Багшлах давуу тал, оюутан төвтэй арга барилаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна, төгсөгчдийн ажил эрхлэлтээрээ шилдэг их сургуулиудын нэгээр байнга нэрлэгддэг байна. Түүнчлэн Швейцарийн коллеж, боловсролын байгууллагуудыг хуулийн дагуу гэрчилгээжүүлдэг Швейцарийн Холбооны чанарын болон менежментийн системийн EduQua-ы зөвшөөрөлтэй, Америкийн Хоол, хүнсний холбоогоор тус тус магадлан итгэмжлэгдсэн, 2022 оны QS Stars-ийн 4 одтой глобаль их сургууль юм.
Үр ашигтай түншлэл бий болно гэдэг итгэж байна. Талууддаа амжилт хүсье!