Logo
UFE
2022-08-22

Сургуулийн “Цайны газар”-ын түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Сургуулийн “Цайны газар”-ын түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

1.СЭЗИС-ийн цайны газрын зориулалттай үйлчилгээний 180 м.кв талбай

2.СЭЗИС-ийн цайны газрын зориулалттай үйлчилгээний 273 м.кв талбай

СЭЗИСургуулийн дээрх хөрөнгө болон талбайг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2022 оны 08-р сарын 26 - ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө

Материал хүлээн авах хаяг

Баянзүрх дүүрэг, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, В байр, 903 тоот, Утас: 70008085 (3) , 99013246, 99050368

Эд хөрөнгийн түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Цайны газар  1 м.кв -15,000 / арван таван мянга/ төгрөг

 

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шаардана.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл / өмнө нь хийж байсан ижил төстэй ажил, үйлчилгээ  2020 он, 2021 он /;
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт /сүүлийн 1 жилийн дансны хуулга, санхүүгийн тайлан 2021 он татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрээр өр, төлбөргүйг нотлох тодорхойлолт/
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх,
  • Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажилтнуудын эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар;
  • Хоолны цэс, үнийн санал болон танилцуулга

Тоног төхөөрөмж, үзүүлэлт

  • Цайны газрын үйл ажиллагаа явуулахад  шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/         

                                                                       

Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.                                                           

 

СЭЗИС ЦАЙНЫ ГАЗАР СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС