Logo
UFE
2021-09-21

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь "Гурван-Эрдэнэ" Багшийн дээд сургууль-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь "Гурван-Эрдэнэ" Багшийн дээд сургууль-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

СЭЗИС нь UFE NETWORK UNIVERSITY буюу хамтын их сургууль байгуулах зорилтын хүрээнд Гурван-эрдэнэ багшийн дээд сургуультай хамтран ажиллаж эхэллээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилээс бакалаврын-6, магистрын 3 хөтөлбөрийг эхлүүлж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бакалавр, магистрын хамтарсан 10 хөтөлбөрийг 2021 оны хичээлийн жилд эхлүүлж байна. Үүнд:

А. Бакалавр болон Магистрын хөтөлбөр
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн бакалаврын хөтөлбөр
2.1.1 Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
2. 1.2 Багш, бага ангийн боловсрол
2. 1.3 Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол
2.1.4 Багш, гадаад хэлний боловсрол
2.1.5 Багш, нийгмийн ухааны боловсрол
2.1.6 Багш, математикийн боловсрол
СЭЗИС-ийн магистрын хөтөлбөр
2.1.7 Боловсролын удирдлага
2.1.8 Бизнесийн удирдлага
2.1.9 Төрийн удирдлага
Б. СЭЗИС-тай хамтарсан бакалаврын хөтөлбөр
2.1.10 Бизнесийн удирдлага
2.1.11 Нягтлан бодох бүртгэл
2.1.12 Санхүү
2.1.13 Мэдээллийн систем