Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутны эрдэм шинжилгээний XIII бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Оюутны эрдэм шинжилгээний XIII бага хурал 2021 оны 05 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан ба ерөнхий шүүгчээр ХМСТ-ийн багш, доктор, профессор Ч.Наранчимэг, шүүгчээр СУТ-ийн эрхлэгч З.Оюунцацрал, ОУНББСМС-ийн багш, доктор, дэд профессор Б.Авирмэд, БУТ-ийн ахлах багш, доктор, Б.Амарсанаа нартаа талархлаа илэрхийлье. Мөн хуралд оролцсон нийт оролцогчдодоо цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Энэ хичээлийн жилээс эрдэм шинжилгээний хурлын эмхтгэлийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байгаа ба цахим эмхтгэлийн эхийг бэлдсэн ОУНББСМС-ийн багш доктор, дэд профессор Б.Авирмэд, багш Г.Сарангэрэл нартаа дахин баярласнаа илэрхийлье. Доорх зураг дээрх кодыг уншуулан хурлын эмхтгэлтэй танилцана уу.
Бакалаврын сургалт, судалгааны алба