СЭЗИС-ийн 31 оюутан Голомт банкны тэтгэлэг хүртлээ
Монголд анх удаа хувийн хэвшлээс оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2003 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “Голомт банк”-ны хамт олонд талархал илэрхийлье. Нийт 18 жилийн хугацаанд нийт 1600 оюутанд 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосноос СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 500 орчим оюутан уг хөтөлбөрт амжилттай тэнцэн, тэтгэлэг аваад байна. Энэ жилийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2022”-т нийт 100 шилдэг оюутан шалгарснаас СЭЗИС-ийн 31 оюутан тэтгэлэг гардан авлаа. Тэтгэлэг хүртсэн нийт оюутнууддаа болон тэтгэлэгт хамрагдаж байсан үе, үеийн шилдэг төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, оюутан залууст амжилттай суралцах боломжийг тууштай бүрдүүлж байгаа Голомт банкны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.