Ректорын нэрэмжит тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа боллоо

СЭЗИС нь сурлагын өндөр амжилт гаргаж, судлан шинжлэх, шинийг эрэлхийлэх, асуудлыг шийдэх бүтээлч дадал, чадвартай, нийгэмд тустай сайн үйл санаачлан, манлайлан зохион байгуулдаг тэргүүний оюутнуудыг дэмжих зорилгоор 2000 оноос хойш Ректорын нэрэмжит тэтгэлгийг жил бүр уламжлал болгон олгодог. Сүүлийн 5 жилийн хугацаанд 2100 гаруй оюутанд, 2.3 тэрбум орчим төгрөгийг тэтгэлэгт зарцуулаад байна. Pекторын нэрэмжит тэтгэлгийг олгохдоо дараах үндсэн гурван шалгуураар үнэлж, сургалтын төлбөрийн 100 хувь хүртэлх тэтгэлэг олгодог.
Тэтгэлгийн шалгуур:
Сурлагын амжилт
Эрдэм шинжилгээний ажил
Сайн дурын ажил
2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд нийт 4000 гаруй оюутнаас сурлагын амжилт, судалгаа шинжилгээ, мэргэжлийн уралдаан тэмцээнд тэргүүлэн шалгарсан, нийгэмд тустай үйл санаачлан зохион байгуулж, бусдыгаа манлайлсан шилдэг 60 оюутанд “Ректорын нэрэмжит тэтгэлгийн батламж”-ийг 2022.12.23-ны өдөр гардууллаа. Үүнээс 2-р курсын 16, 3-р курсын 30, 4-р курсын 14 оюутан байна.
Тэтгэлэгт хамрагдсан нийт оюутнууд мэргэжлээр задалбал:
Банк, санхүүгийн мэргэжлийн 21 оюутан
Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн 16 оюутан
Бизнесийн удирдлага, маркетинг мэргэжлийн 7 оюутан
Эрх зүй мэргэжлийн 6 оюутан
Эдийн засаг мэргэжлийн 5 оюутан
Мэдээллийн систем 5 оюутан
Тэтгэлэгт хамрагдсан нийт оюутнууддаа баяр хүргэж, улам их амжилт гарган нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх олон ажлыг манлайлан хийхийг уриалж байна.
СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба