Logo
UFE
2023-03-14

СЭЗИС-ийн "Оюутны эрдэм шинжилгээний XV хурал" зарлагдлаа

СЭЗИС-ийн "Оюутны эрдэм шинжилгээний XV хурал" зарлагдлаа
Санхүү эдийн засгийн их сургуулиас (СЭЗИС) эдийн засаг, эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд СЭЗИС-ИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XV БАГА ХУРАЛ зохион байгуулна. 
 

Хурлын зорилго: Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжихэд  чиглэгдэнэ.

 

Хамрах хүрээ: СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XV бага хуралд эрх зүй, нийгэм, эдийн засаг, бизнес, санхүү, мэдээллийн систем, гадаад хэлний чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй бүх оюутан суралцаж буй хэлбэрээс үл хамааран (өдрийн, бүтэн цагийн, шаталсан сургалттай, бямба гаргийн, оройн, цахим, алсын зайн эчнээ гэх мэт) оролцох боломжтой. 

 

Зохион байгуулалт:

 

СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XV бага хурлыг Санхүүгийн удирдлагын тэнхим болон Бизнесийн удирдлагын тэнхимийн 30-н жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлого, СЭЗИС-ийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлан оюутны эрдэм шинжилгээний бага хурлыгдараах 2 салбар хуралдаанаар зохион байгуулна. Үүнд:

Салбар 1. Санхүүгийн салбарын тулгамдаж буй асуудал, шийдэх арга замыг салбар дундын хүрээнд хэлэлцэх: Санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг дараах чиглэлүүдийн хүрээнд салбар дундын судалгаа хийж, санал дэвшүүлнэ. 

Салбар 2. Бизнесийн салбарын менежментийн асуудлууд, түүнийг шийдэх арга замыг салбар дундын хүрээнд хэлэлцэх: Бизнесийн салбарын менежментийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг дараах чиглэлүүдийн хүрээнд салбар дундын судалгаа хийж, санал дэвшүүлнэ.

Эрдэм шинжилгээний хурал нь дараах хоёр үе шаттай явагдана:

 

Эхний шат: Оюутан судалгааны бүрэн эх материалаа 2023 оны 4-р сарын 12-ны 09:00 цагаас өмнө оролцох салбар хурлын нарийн бичиг рүү электрон хэлбэрээр явуулна. 

 

  • Салбар 1 хуралдаанд оролцох материалыг oyungerel.tu@ufe.edu.mn хаяг; 
  • Салбар 2 хуралдаанд оролцох материалыг tamir.en@ufe.edu.mn хаяг руу электрон хэлбэрээр тус тус явуулна.

 

Электрон хэлбэрээр ирүүлсэн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах комиссын гишүүд урьдчилан шүүж, хоёр дахь шатанд оруулах илтгэлийг шалгаруулна. Комиссын гишүүд дараагийн шат руу оруулсан илтгэлийг аман эсвэл постер илтгэлийн аль хэлбэрээр танилцуулахыг шийдвэрлэнэ.

 

Хоёр дахь шат: Шалгарсан бүтээлүүдийг постер илтгэл эсвэл аман илтгэл хэлбэрээр нэгтгэсэн хуралд хэлэлцэж, салбар бүрээс эхний гурван байрыг шалгаруулж, урамшуулна. 

Удирдамжийн дэлгэрэнгүйтэй QR код уншуулан танилцана уу