Logo
UFE
2023-03-22

“UFE Volunteer Fair 2023” зохион байгуулагдана

“UFE Volunteer Fair 2023” зохион байгуулагдана

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС) нь “UFE Volunteer Fair 2023” сайн дурын ажлын үзэсгэлэнг хоёр дахь удаагаа “Эерэг нөлөөллөөрөө гангаръя” уриан дор зохион байгуулагдаж байна. Энэ үйл ажиллагаа нь оюутан, суралцагч, сайн дурын болон бизнесийн байгууллагуудыг холбон тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэх, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилготой.

Сайн дурын төсөлд ажил хэрэгжүүлэх сонирхолтой оюутан залуусыг бүртгэх, Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд сайн дурын төслийг шалгаруулах  “Student-LED” уралдаан гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Ивээн тэтгэгчээр Төлбөрийн цогц шийдэл “Хай Пэймэнт Солюшнс” ХХК, Амьдралын мөч бүрийг хамтдаа “АПУ” ХК хамтран ажиллаж байна. 

Хөтөлбөр:

“UFE Volunteer Fair 2023” буюу сайн дурын байгууллагуудын үзэсгэлэн 2023.03.23-ны өдөр  10:00-18:00 цагийн хооронд Б байрны өргөтгөлд сайн дурын төслийн танилцуулга, бүртгэл, OPEN MIC Mongolia байгууллагатай хамтарсан “UFE Open Mic” үйл ажиллагаа болно.

“Student-LED” сайн дурын төслийн уралдааны III шат болох “INVESTMENT” шат 15:00 цагаас C байрны хурлын танхимд болно. 

“Student-LED” сайн дурын төслийн уралдаанд шилдэг 10 баг төслөө бизнесийн байгууллагын төлөөлөлд танилцуулан хамтрагч байгууллагаа олох юм. Төслийг багуудад зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор бизнес эрхлэгч, манлайлагч залуус болон СЭЗИС-ийн багш нар өөрсдийн санаачилгаар ментороор ажиллаж байгаагаараа энэ удаагийн уралдаан онцлогтой болж байна. 

“UFE Volunteer Fair 2023” сайн дурын ажлын үзэсгэлэнд тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжигч 20 гаруй байгууллагууд оролцож байна.  

  1. Хай Пэймэнт Солюшнс ХХК, 
  2. АПУ ХК ,
  3. Фибо Глобал ХХК,
  4. Залуу судлаачдыг дэмжих сан,
  5. Мони Маркет Фанд  ХХК, 
  6. Сайнскор компани, 
  7. ЛГБТ төв,
  8. Зеро Вэйст Монголия,
  9. Гэр Хаб ТББ,
  10. Улаан загалмайн нийгэмлэг,
  11. Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв НҮТББ,
  12. Сонсголгүйн боловсрол ТББ, 
  13. Дэлхийн Зөн Монгол ОУБ, 
  14. Ахиллис Монгол ОУБ, 
  15. Монголын Эмнести Интернэшнл,
  16. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо,
  17. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, 
  18. Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо, 
  19. Анкэйж ТББ,
  20. Ротаракт клуб.

ХАМРАХ ХҮРЭЭ:

  • СЭЗИС-ийн суралцагчид;
  • Сайн дурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд
  • Сайн дурын ажлыг дэмжин ажилладаг бизнесийн байгууллагууд болон бусад байгууллагууд

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

  • Хэзээ: 2023.03.23-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд 
  • Хаана: СЭЗИС-н С байрны 4 давхрын “Хурлын танхим” болон B байрны 2 давхрын өргөтгөлд тус тус болно.

ИВЭЭН ТЭТГЭГЧ: 

Хай Пэймэнт Солюшнс ХХК, АПУ ХК

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

СЭЗИС, СЭЗИС-ийн Оюутны холбоо 

Ивээн тэтгэж, хамтран ажиллаж байгаа байгууллагууд, оролцогч оюутан залуустаа талархал илэрхийлж, амжилт хүсье.

 

#UFE

#UFE_volunteer_fair

#UFE_Impact_ranking

#UFE_SGD

#UFE_BSSA

#UFE_bachelor2.0