Logo
UFE
Нээлттэй ажлын байр зураг

Хөтөлбөрийн зохицуулагч


Тэнхим, алба нэгж: Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн институт

Үндсэн чиг үүрэг: 

ACCA, CGMA  хөтөлбөрийн элсэлт, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, сургалтын тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх, хөтөлбөрүүдийн мэргэжлийн шалгалт, шилжин суралцах болон диплом хамгаалалт, төгсөлтийн шалгалт болон төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах. Гадаад, дотоод албан харилцааг зохион байгуулах, оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэн ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй,
  • Оффисын тоног төхөөрөмж болон хэрэглээний программуудыг ашиглах чадвартай,
  • Бичиг баримт боловсруулах чадвартай,
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай,
  • Шуурхай, идэвх санаачилгатай.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Анкетын маягт татаж авч, бүрэн бөглөж ирүүлэх;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг (3x4см)

Дээрх анкет, материалыг бүрдүүлж hr@ufe.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих:
Утас: 88063156, 88043228

Багшийн анкет татаж авахАжилтны анкет татаж авах