Logo
UFE
Нээлттэй ажлын байр зураг

Магистрын хөтөлбөрийн ерөнхий менежер


Алба нэгж: Ахисан түвшний сургууль

Үндсэн үүрэг:

  • Магистрын хөтөлбөрийн агуулга, сургалтын төлөвлөгөө, хэрэгжилтийг удирдах, шинэчлэх
  • Магистрын түвшний элсэлт, шилжилт хөдөлгөөн, дипломын ажлын хяналт, хамгаалалтын үйл явцыг зохицуулахад багаа удирдах
  • Магистрын оюутнуудын судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх, хөтөлбөрийн сайжруулалт хийх
  • Сургалтын хуваарь, төлөвлөгөө боловсруулах, хяналт тавих
  • Оюутны гомдол, санал хүсэлттэй ажиллах, сургалтын орчныг сайжруулах санал боловсруулах
  • Хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, сайжруулалтын төлөвлөгөө боловсруулах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Боловсролын удирдлага, олон улсын харилцаа, бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Бичгийн болон аман харилцааны өндөр чадвартай, албан бичиг боловсруулах туршлагатай
  • Багш, оюутан, хөтөлбөрийн багаа удирдан үр дүнтэй хамтран ажиллах чадвартай

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Анкетын маягт татаж авч, бүрэн бөглөж ирүүлэх;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар;

Дээрх анкет, материалыг бүрдүүлж hr@ufe.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих:
Утас: 88043228, 77774400

Цахимаар бүртгэл үүсгэхБагшийн анкет татаж авахАжилтны анкет татаж авах