2023-10-21
"Academic collaboration session" цуврал уулзалт, хэлэлцүүлгийн дөрөв дэх дугаар боллоо

Ахисан түвшний сургуулиас зохион байгуулдаг "Academic collaboration session" цуврал уулзалт, хэлэлцүүлгийн дөрөв дэх дугаар 2023 оны 10 сарын 20-нд боллоо.
Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал доктор, профессор Н.Батнасан багш уригдан оролцож, "Монгол Улсын жижиг, нээлттэй эдийн засгийн загвар, түүний хэрэглээ" сэдвээр илтгэж, оролцогч багш, докторантуудын асуултад хариулж, харилцан санал солилцлоо.