2025-06-30
СЭЗИС болон Нэткапитал Санхүүгийн Групп хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Санхүү, эдийн засгийн их сургууль (СЭЗИС) болон Нэткапитал Санхүүгийн Групп хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь нийгмийн хариуцлагын хүрээнд оюутны хөгжил, боловсролын чанар, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжихэд чиглэх юм.
Санамж бичигт тусгасан хамтын ажиллагааны чиглэлүүдээс дурдвал:
- СЭЗИС-ийн оюутнуудад зориулсан байгууллагын нэрэмжит тэтгэлэг, грант олгох олгох,
- СЭЗИС-тай хамтран эрдэм шинжилгээний салбар хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах
- Сургуулийн Job Fair зэрэг арга хэмжээнд ивээн тэтгэгч, дэмжигч статустай оролцох,
- Санхүүгийн болон эдийн засгийн боловсролыг зорилтот бүлэг, олон нийтэд хамтран түгээн дэлгэрүүлэх, хамтарсан сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг болно.
Талууд энэхүү түншлэлийг цаашид тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, төгсөгчдийн холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар улам хөгжүүлэх боломжтой тухай санал солилцлоо.