ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР
СЭЗИС нь 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-г тэмдэглэж эхэллээ.
2023 оны 10 сарын 30, 31-ний өдрүүдэд Санхүүгийн Удирдлагын Тэнхим нь Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Телекса инвестмент ХХК болон Голомт банк ХК-тай хамтран #WorldSavingsDay өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан 2023.10.30-2023.10.31-ны өдрүүдэд Голомт банк ХК-н өдөрлөг зохион байгуулагдана. Уг өдөрлөгөөр та:
• The color card үнэ төлбөргүй захиалах
• SocialPay дижитал хэтэвчид бүртгүүлэх
• Үндэсний хуримтлалын хадгаламж нээлгэх
• GenZ loyalty аянд нэгдэх зэрэг олон гарын бэлэгтэй урамшуулалтай хөтөлбөрт хамрагдах боломжтой.
2023.10.30-нд Телекса инвестмент ХХК-н өдөрлөг зохион байгуулагдах ба “Хөрөнгө оруулалт ба хуримтлал” сэдвээр олон нийтийг хамарсан хэлэлцүүлгийг 13:30 минутад СЭЗИС-ийн С байрны 4 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
Хэлэлцүүлэгт хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй Телекса инвестмент ХХК-н Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Алтай, Адепа инвестмент солюшн ХХК-н Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Хулан CFA, Очун капитал хувийн ХОС сангийн менежер Б.Мөнхцог, СЭЗИС-н СУТ-н багш, хөрөнгө оруулалтын багийн ахлаг Г.Ичинноров нар оролцох ба модератороор Лемон пресс ХХК-н сэтгүүлч С.Ангирмаа ажиллана. Хөрөнгө оруулалтын тухай сонирхсон зүйлсээ асуух, өөрт тохирсон хөрөнгө оруулалтыг хэрхэн хийх тухай, гадаадын томоохон компаниудын хувьцааг хэрхэн авах тухай гэх мэт сэдвүүдээр хэлэлцэнэ. Хэлэлцүүлэг нь сонирхсон бүх хүмүүст нээлттэй тул та бүхнийг оролцохыг урьж байна.
#WorldSavingsDay #UFE_WorldSavingsDay