СЭЗИС-ийн багш, судлаачид аялал жуулчлалын “Go Mongolia” үндэсний чуулганд “Аялал жуулчлалын статистик тооцох аргачлал" танилцууллаа
“Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлах, үр өгөөжийг нь хүртэн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ITM -2023 олон улсын үзэсгэлэн амжилттай болж өнгөрлөө.
Уг үзэсгэлэнгийн үеэр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн албан хаагчид, судлаачдыг оролцуулсан Аялал жуулчлалын “Go Mongolia” үндэсний чуулганд СЭЗИС-ийн багш, судлаачид “Аялал жуулчлалын статистик тооцох аргачлал /маягтууд/” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, АЖБХН, ҮСХ, БОАЖЯ, НАЖГ хамтран боловсруулсан Монголын аялал жуулчлалын салбарт шинээр нэвтрэх статистикийн аргачлал маягтын дагуу хэлэлцүүлэг зохион байгуулж, аялал жуулчлалын статистик хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг оролцогч талуудаас авч амжилттай ажиллалаа.
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэг алхам урагшлуулах алхам хийж буй оролцогч талууд, аргачлал боловсруулж буй баг хамт олонд талархлаа илэрхийлье.