СЭЗИС-ийн нягтлан бодох бүртгэл мэргэжлийн 2021 оны төгсөгч Б.Маралмаа Канад улсын Montreal хотын McGill Их сургуулийн McCall MacBain тэтгэлэг хүртлээ
СЭЗИС-ийн нягтлан бодох бүртгэл мэргэжлийн 2021 оны төгсөгч Б.Маралмаа нь Канад улсын Montreal хотын McGill Их сургуулийн McCall MacBain тэтгэлгийн 7 сарын турш үргэлжилсэн 6 өөр төрлийн ярилцлагын эцсийн шатанд эрдэм мэдлэг, оюуны чадамж, багийг амжилттай удирдах, манлайлах ур чадвар, энтрепренер сэтгэлгээгээрээ олон орны 1000 гаруй оролцогчоос шилдэг 10-т шалгарч тус их сургуульд 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлаас удирдлагын шинжээч мэргэжлээр бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөрт жилийн 93600C$-оор суралцах тэтгэлэгийн эзэн боллоо.Төгсөгч Б.Маралмаа нь зүүн Ази болон зүүн өмнөд Ази, номхон далайн улс орнуудаас шалгарсан шилдэг 2 элсэгчийн нэг болж менторшип, манлайлагчдийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдана. Төгсөгч Б.Маралмаад дэлхийн нэр хүндтэй сургуульд тэнцэж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, тэтгэлэгт шалгарсанд нийт багш, ажилтан, оюутнуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.