СЭЗИС-ийн Эрх зүйн хөтөлбөрийн оюутнууд МХХ-ны Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулсан ЭШХ-ын тэргүүн болон дэд байрыг хүртлээ

Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооноос уламжлал болгон хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвийн хүрээн зохион байгуулагдсан бөгөөд уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлөөс сонгогдсон хуульч нар дараагийн шатанд оролцох илтгэлүүдийг урьдчилан шалгаруулсан бөгөөд хоёрдугаар шатанд 12 оюутны 9 илтгэл шалгарсан. Эдгээр илтгэлүүдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа. Үүнд:
🥇Нэгдүгээр байранд: “Нээлттэй арилжаалах үнэт цаасыг бүртгэлээс хасах (Delising) эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал” сэдвээр Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Ж.Энхмаа;
🥈Хоёрдугаар байранд: “Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээлэл арилжаанд оролцох, хохирол тооцох эрх зүйн судалгаа” сэдвээр Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан А.Азжаргал, Ц.Баянбат;
🥉Гуравдугаар байранд: “Үнэт цаасны зах зээлд индексжүүлсэн хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгцээ, шаардлага, давуу тал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Л.Энхсайхан нарын илтгэл тус тус шалгарлаа