2025-02-17
"Дээд болон мэргэжлийн боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт форум болно

Та бүхнийг СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн Боловсролын сургалт, судалгааны төвийн эрдэмтэдийн багийн санаачлан зохион байгуулж буй “Дээд болон мэргэжлийн боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт форумын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэхүү форумд Боловсролын Яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын Ерөнхий газрын шинжээчид, Их, дээд сургуулийн удирдлагын төлөөлөл, Мэргэжлийн боловсролын сургуулиудын удирдлагын төлөөлөл, ТСТМБ (GIZ) төслийн ажилтнууд, СЭЗИС-ийн удирдлага, Боловсролын сургалт, судалгааны төв, Боловсролын удирдлагын докторын хөтөлбөрийн судлаач оюутнууд оролцох юм.
Хэзээ: 2025 оны 02 сарын 19-ны өдөр 09:30-13:00 цаг
Хаана: СЭЗИС-ийн С байрны 1 давхарт, 102 тоот танхимд