СЭЗИС нь Мандал Санхүүгийн Нэгдэлтэй байгуулсан Хамтын ажиллааны санамж бичгийн хүрээнд Даатгал, хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжилтэн бэлтгэх “Ажлын байртай элсэлт, тэтгэлэгт цахим хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг үзэглэлээ

СЭЗИС нь Мандал Санхүүгийн Нэгдэлтэй байгуулсан Хамтын ажиллааны санамж бичгийн хүрээнд Даатгал, хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжилтэн бэлтгэх “Ажлын байртай элсэлт, тэтгэлэгт цахим хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг үзэглэлээ.
Түүнчлэн тухайн салбарын удирдлагуудад зориулсан онол, практик хосолсон зэргийн бус сургалт зохион байгуулах, олон улсын даатгалын "Мандал санхүүгийн нэгдэл"-ийн нэрэмжит тэтгэлэг бий болгох, сургалтын анги танхим тохижуулах зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар төлөвлөлөө.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд "Мандал санхүүгийн нэгдэл"-ийн ерөнхий захирал Г.Ганзориг, СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяа, Платформ түншлэлийн албаны дарга Д.Анхтуяа нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Талуудын хамтын ажиллагаанд амжилт хүсье!