Logo
UFE
2026-04-02

СЭЗИС нь Монгол дахь Австралийн худалдааны танхимын гишүүн болж, хамтран ажиллана

СЭЗИС нь Монгол дахь Австралийн худалдааны   танхимын гишүүн болж, хамтран ажиллана

СЭЗИС нь Монгол дахь Австралийн худалдааны танхимын гишүүн болж, хамтран ажиллана.

СЭЗИС нь олон улсын бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, боловсрол, судалгаа, бизнесийн орчны уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Монгол дахь Австралийн худалдааны танхим (Australian Chamber of Commerce Mongolia)-ын гишүүн байгууллага боллоо.

AustCham Mongolia нь Австрали болон Монгол Улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, гишүүн байгууллагуудын сүлжээ, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн байгууллага юм.

Гишүүнчлэлийн хүрээнд СЭЗИС нь дараах чиглэлүүдээр хамтран ажиллана. Үүнд:

Олон улсын бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх,

Судалгаа, боловсрол, сургалтын чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх,

Хувийн хэвшил, бодлого боловсруулагч байгууллагуудтай холбогдох,

Оюутан, ажил олгогчдыг холбох арга хэмжээнд хамтран оролцох.

Энэхүү хамтын ажиллагаа нь СЭЗИС-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа болон сургалтын чанарыг сайжруулах, оюутнуудын бодит орчинд суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид СЭЗИС нь AustCham Mongolia-тай хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, бизнес–академийн түншлэлийг бэхжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр үр дүнтэй ажиллах болно.