Logo
UFE
2024-07-17

БНСУ-ЫН ЖОНЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ.

БНСУ-ЫН ЖОНЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ.

СЭЗИС нь БНСУ-ын Жонсу их сургуультай Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэн тус сургуулийн төлөөлөлд сургуулийн анги танхим, номын сан, AI лаборатори зэргийг танилцууллаа.  

Талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Аялал жуулчлалын менежмент, Зочлох үйлчилгээ хөтөлбөрт 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна дараах чиглэлээр хамтран ажиллана.  

  • Оюутан солилцоо болон кредит оноог тооцох 

  • Англи хэлний трак хөтөлбөр хэрэгжүүлэх 

  • Багш сурган хүмүүжүүлэгчийг хамтран чадавхжуулах (магистр, докторын хөтөлбөр) 

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Жонжу их сургуулийн захирал Jin-bae Park,  гадаад харилцаа хариуцсан захирал Hyoung-kook Jang, гадаад харилцаа хариуцсан менежер Chris Lee, JCW компанийн захирал Cholhu Jang, орчуулагч Энх-үйлс болон СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, захиргаа, нөөцийн албаны дарга Л.Хаш, бакалаврын сургалтын албаны дарга Н.Мөнхжаргал, хамтарсан хөтөлбөр хариуцсан орлогч дарга С.Хосбаяр, олон улсын аялал жуулчлалын сургалт, судалгааны институтын багш Д.Мөнгөнтуул нар оролцлоо.