“MONGOLIAN JOURNAL of ECONOMIC REVIEW” эрдэм шинжилгээний сэтгүүл нь MongoliaJOL платформд нийтлэгдэн олны хүртээл болж байна

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-аас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний “MONGOLIAN JOURNAL OF ECONOMIC REVIEW (MJER)” сэтгүүл нь Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн платформ-MongoliaJOL (www.mongoliajol.info)-д нэгдэн орж онлайн хувилбараар гарч байгаа эдийн засгийн салбарын анхны сэтгүүл боллоо.
“MONGOLIAN JOURNAL of ECONOMIC REVIEW” эрдэм шинжилгээний сэтгүүл нь СЭЗИС-аас 1996 оноос эрхлэн гаргаж ирсэн “Монголын эдийн засаг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” эрдэм шинжилгээ судалгааны сэтгүүлийн үргэлжлэл бөгөөд нэрээ өөрчлөн, re-branding хийлээ. Уг сэтгүүлийн онлайн хэлбэрээр хэвлэгдсэн бүтээл бүр нь Crossref-ийн Digital Object Identifier(DOI) дугаартайгаар олны хүртээл болж байна.
Шинэчлэгдсэн “MONGOLIAN JOURNAL OF ECONOMIC REVIEW” сэтгүүл нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн стандарт шалгуурууд, хэвлэн нийтлэлийн ёс зүйг даган мөрдөж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сэтгүүлийн болон судлаачийн бүтээлийг олон нийтэд нээлттэйгээр хүргэж, эшлэлийн тоог нэмэгдүүлэхэд зорин ажиллах болно.
MongoliaJOL-ийн тухай
Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэгдсэн платформ– Mongolia Journals Online (MongoliaJOL) нь 2011 оноос хойш дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг цахимаар гаргах, тэдгээрийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрөлжсөн мэдээллийн сангуудад индексжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Одоогоор ШУА, ХААИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, СУИС, СЭЗИС зэрэг эрдэм шинжилгээний болон их сургуулиудын 21 эрдэм шинжилгээний сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байна.
Холбогдох хаяг:
СЭЗИС-ийн Эрдэм шинжилгээний хэвлэл, номын сан
Цахим шуудан: mjer@ufe.edu.mn
Холбоо барих утас: 99016918, 99142519