Logo
UFE
2024-10-10

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШЛАА

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШЛАА

Монголбанкнаас иргэд, олон нийтэд санхүү, эдийн засгийн мэдлэг олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг бөгөөд үүний хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн СЭЗИС-д зочилж багш, оюутнуудад “Эдийн засгийн нөхцөл байдал” сэдвээр лекц уншиж, мэдээлэл өгөв. Энэхүү үйл ажиллагаа нь “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хэрэгжилтийн хүрээнд мөн зохион байгуулагдсан бөгөөд лекцийн төгсгөлд оролцогчдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Монголбанк болон СЭЗИС нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн судалгааг гүйцэтгэх чиглэлээр хамтарч ажиллаж ирсэн бөгөөд 2024 онд хоёр байгууллагын 100 жилийн ой давхцаж байгаагаараа онцлог юм. Энэхүү түүхэн ойг тохиолдуулж, Монголбанк, СЭЗИС-аас томилогдсон ажлын хэсэг нь “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь”-ыг шинэчлэх, дахин хэвлүүлж, цахим хувилбарыг гаргах ажлыг гүйцэтгэж байгаа. Тайлбар толийн цахим хувилбар нь 11-р сарын 2-ны өдөр ашиглалтад орох болно.