СЭЗИС-ийн профессор Дамбын ГЭРЭЛМАА Монгол улсын "ГАВЬЯАТ БАГШ" цол, тэмдгээр шагнагдлаа.

СЭЗИС-ийн профессор Д.Гэрэлмаа “Монгол улсын гавьяат багш” цол, тэмдгээр шагнууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 100 жилийн ойн баярын буюу энэ өдөр 2024-11-26-ы энэ өдөр СЭЗИС-ийн профессор Дамбын ГЭРЭЛМАА Монгол улсын "ГАВЬЯАТ БАГШ" цол, тэмдгээр шагнуулсанд СЭЗИС-ийн удирдлага, нийт эрдэмтэн багш, ажилтан, төгсөгч, оюутан суралцагчдынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.
Багш маань улсдаа 36 жил, дээд боловсролын салбарт тасралтгүй 32 жил ажиллахдаа өөрийн мэдлэг чадварыг хөгжүүлээд зогсохгүй бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдадаа эрдэм мэдлэгээ харамгүй хуваалцаж, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. МУ-н менежментийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй эрдэмтэн судлаач багшаараа олон зуун шавь нар, сургуулийн нийт эрдмийн хамт олон нь бахархаж байна.
ГАВЬЯАТ БАГШ Д.ГЭРЭЛМАА ТАНД АЗ ЖАРГАЛЫН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ!


