Logo
UFE
2024-12-11

СЭЗИС-ийн Эрх зүйн хөтөлбөрийн оюутнууд "MOCK TRIAL 2024" АРБИТРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН-ий хоёр, гуравдугаар байрыг эзэллээ

СЭЗИС-ийн Эрх зүйн хөтөлбөрийн оюутнууд "MOCK TRIAL 2024" АРБИТРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН-ий  хоёр, гуравдугаар байрыг эзэллээ

🔹 "MOCK TRIAL 2024" арбитрын мэтгэлцээний тэмцээнийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас жил бүр хууль зүйн их, дээд сургуулийн бакалаврын түвшний үндсэн ангийн сургалтад хамрагдаж байгаа оюутнуудын дунд зарлан зохион байгуулдаг билээ.  Энэ жилийн "MOCK TRIAL 2024" тэмцээнд Эрх зүйн хөтөлбөрийн 12 оюутан 2 баг болон оролцлоо

🔹 Уг тэмцээн нь хэрэг, маргаан дээр хэргийн оролцогчийн байр сууринаас оролцох, маргааныг шүүхийн бус журмаар хянан шийдвэрлэх практик судалгааг өргөжүүлэх, хөгжүүлэх, эрх зүйн боловсролын хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм.

🔹 Тэмцээнд нийт зургаан сургуулийн найман баг 12 тоглолт хийж оролцсон бөгөөд

🔹 1-р байранд "Отгонтэнгэр" их сургууль

🔹 2-р байранд "Санхүү эдийн засгийн их сургууль"-ийн нэгдүгээр баг

🔹 3-р байранд "Санхүү эдийн засгийн сургууль"-ийн хоёрдугаар баг тус тус шалгарлаа.

🔹 Тэмцээнд оролцсон нийт оюутан, удирдсан багш нарт баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.