СЭЗИС-ийн Эрх зүйн хөтөлбөрийн оюутнууд тэргүүн байрыг эзэллээ

Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос жил бүр хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд хувийн эрх зүйн тодорхой асуудал хөндсөн сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлаж дүгнэдэг уламжлалтай. 2025 оны оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг “Төрийн болон орон нутгийн өмчийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатанд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Шихихутуг их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Их засаг их сургуулийн оюутнуудын илтгэлүүд шалгарсан бөгөөд шалгарсан илтгэлүүдийг 2025 оны тавдугаар сарын 2-ний өдөр хэлэлцүүлж шилдгүүдийг тодрууллаа.
Хоёрдугаар шатны шалгаруулалтын шилдэг илтгэлийн тэргүүн байранд Санхүү, эдийн засгийн их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн IV дамжааны оюутан А.Азжаргал, Э.Оюунбилэг нар “Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын зарим агуулгыг тайлбарлан хэрэглэх асуудал” илтгэл шалгарлаа. Сургууль, хөтөлбөрийнхөө нэр хүндийг өрөАмжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэе.