Logo
UFE
2025-05-21

СЭЗИС болон “Монгени” ерөнхий боловсролын сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

СЭЗИС болон “Монгени” ерөнхий боловсролын сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС) болон нийслэлийн ерөнхий боловсролын “Монгени” сургууль нь ахлах ангийн сурагчдад зориулсан Олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн (ACCA) суурь хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх зорилго бүхий Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо: 

  • Олон улсын хөтөлбөрийн мэдээллийг сурагч, эцэг эхчүүдэд хүргэх, “Open Day” арга хэмжээг зохион байгуулах 
  • Ажлын байран дахь сургалт буюу “Office Tour” хэлбэрээр сургалтыг зохион байгуулах 
  • Team Teaching, Coaching, Mentoring зарчмаар хамтарч ажиллах, бодит практик кейсүүд дээр ажиллах 
  • Амжилттай суралцагчдад тэтгэлэгт хөтөлбөр санал болгох 
  • ОУ-ын хөтөлбөрийг амжилттай төгсөгчдийг СЭЗИС-ийн олон улсын мэргэшсэн хөтөлбөрт хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх зэрэг болно. 

Талууд энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг жилийн төлөвлөгөөнд тусган, хөтөлбөрийг тогтвортой, уялдаа холбоотой хэрэгжүүлэхийг зорьж байна.