“ХИЙМЭЛ ОЮУН УХААН-ЁС СУРТАХУУН” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болно

Жил бүрийн 10-р сарын гурав дахь долоо хоногт дэлхий нийтээрээ “Дэлхийн ёс зүйн өдөр” (Global Ethics Day)-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр ёс суртахуун, шударга байдал, хариуцлага, нийгмийн сайн сайхны төлөөх манлайллын үнэ цэнийг эргэн сануулах, хэлэлцэх зорилготой билээ.
Өнөө үед хиймэл оюун ухаан бидний амьдралд асар их боломжийг авчирч байгаа ч нэг асуулт үргэлж нээлттэй байна - “Ёс суртахуун хаана оршиж байна вэ?”
Иймээс бид, дээрх асуудлыг илүү тодорхой, ойлгомжтой байлгах, энэ талаар нэгдсэн ойлголтод хүрэх, мөн хамтдаа ямагт зөв шийдлийг хайх, олох үүднээс “ХИЙМЭЛ ОЮУН УХААН-ЁС СУРТАХУУН” сэдвээр олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тул та урьдчилан бүртгүүлж оролцоно уу.
Бүртгэлийн холбоос: https://forms.office.com/r/eh0ZwWNaHP
Огноо: 2025 оны 10-р сарын 15, лхагва гарагт
Байршил: СЭЗИС, С байр 4 давхарт
Цаг: 15:00
Ёс суртахууны бодол, хандлагыг төлөвшүүлэхэд
бид хамтдаа хувь нэмрээ оруулж чадна
Зохион байгуулагч : СЭЗИС
Дэмжигч байгууллага: “МИК ОССК” ХХК, ХАС банк