Сэтгүүлдэд зориулсан эдийн засаг, санхүүгийн сургалтын 4 дэх удаагийн сургалт эхэллээ.

СЭЗИС нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа “Сэтгүүл зүй ба эдийн засаг” төслийн “Сэтгүүлчдэд зориулсан эдийн засаг, санхүүгийн” дөрөв дэх сургалт өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Рио Тинто Монгол ХХК-н Хэвлэл мэдээлэл, Харилцаа хариуцсан Ерөнхий зөвлөх Б.Дашням, Харилцаа холбоо хариуцсан ахлах зөвлөх Б.Бямбасүрэн, МҮОНРТ-ийн олон нийтийн зөвлөлийн дарга Н.Монсор , CNBC телевизийн үүсгэн байгуулагч Э.Долгион, Монголын Эдийн сэтгүүлчдийн клубын тэргүүн Б.Баяртогтох нар оролцлоо.
Энэхүү төсөл нь “Олон нийтийн санхүүгийн боловсролыг хамтдаа нэмэгдүүлье” уриан дор Рио Тинто Монгол ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд сэтгүүлчдийн сургалт, богино сургалт, эдийн засгийн цаг үеийн асуудлыг хөндсөн уулзалтууд гэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг байна.
Сэтгүүлдэд зориулсан эдийн засаг, санхүүгийн сургалт нь эдийн засгийн сэтгүүл зүй, чиг хандлага, макро, микро эдийн засаг, байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл онолын мэдлэгийг өнөөгийн Монгол Улсын эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, компанийн бодит тоон мэдээлэл, жишээн дээр тайлбарлан явагддагаараа давуу талтай юм.
Өмнөх 3 удаагийн сургалтаар хэвлэл мэдээллийн нийт 49 байгууллагын 66 сэтгүүлчийг хамрагдсан бөгөөд 4 дэх удаагийн сургалтад 25 сэтгүүлч хамрагдаж байна. Ингэснээр эдийн засгийн сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж буй сэтгүүлчдийн эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, чанартай мэдээллийг олон нийтэд хүргэх ажилд томоохон хувь нэмрээ оруулж байгаад итгэж байгаагаа төсөл хэрэгжүүлэгч, дэмжигч байгууллагууд байгаагаа илэрхийллээ.