“Санхүү Эдийн Засгийн Их Сургууль” болон “Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Санхүү эдийн засгийн их сургууль (СЭЗИС) болон Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж (ҮУПК) хооронд сургалт, судалгаа, инновац, багш, оюутны хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдэд:
BTEC олон улсын мэргэжлийн дипломын хөтөлбөрийн Дижитал Технологи 3-р түвшний төгсөгчдийг СЭЗИС-н HND 4, 5-р түвшинд шатлан суралцуулах
СЭЗИС-н дотоодын урт болон богино хугацааны сургалтуудад ҮУПК-ийн элсэгчдийг суралцуулах
Эрдэм шинжилгээ, судалгаа, төсөл хөтөлбөрийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг багтаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны түншлэл нь мэргэжлийн боловсрол болон дээд боловсролын уялдаа холбоог бэхжүүлж, олон улсын стандарт хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зорилготой байна.
