Logo
UFE
2025-11-29

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль” болон “Мөнх Харилцаа” ТББ нь оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байранд суурилсан дадлага

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль” болон “Мөнх Харилцаа” ТББ нь оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байранд суурилсан дадлага

“Санхүү Эдийн Засгийн Их Сургууль” болон “Мөнх Харилцаа” ТББ нь оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байранд суурилсан дадлага, карьерын хөгжил, хамтарсан судалгаа, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдэд:

  • Орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн төсөл, хөтөлбөр боловсруулах, суурь судалгаа хамтран хийх;
  • Хөрөнгө оруулалт татах боломжуудыг судлах, дэмжлэг авах чиглэлээр хамтран ажиллах;
  • Орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад зориулсан сургалт, семинар, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах;
  • Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар, шийдлүүдийг хамтран боловсруулах;
  • Талуудын зохион байгуулсан үйл ажиллагааг харилцан дэмжиж, сурталчилж, олон нийтэд таниулах зэрэг багтаж байна.

Дээрх хамтын ажиллагааг СЭЗИС-н Олон улсын аялал жуулчлалын сургалт, судалгааны институтын хамт олон “Мөнх Харилцаа” ТББ-тай хамтран хэрэгжүүлэх юм.

 

#ufe_entrepreneur_university

#administrative_and_complience_office

#ufe_partnership