Философийн XVII олимпиадад амжилттай оролцон багаараа тусгай байр эзэллээ

Философи, Хүний эрхийн уулзварт XVII улсын олимпиадыг “Хиймэл оюун ухаан – Ёс зүй” сэдвийн хүрээнд ШУТИС, Монголын Эмнести Интернэшнл хүний эрхийн олон улсын байгууллага, МУИС хамтран зохион байгуулж, оюутан залуусын ухааны цэцийг сорьж, өндөрлөлөө.
Олимпиадыг 12-р сарын 05-ы өдөр зохион байгуулж, 17 их, дээд сургуулийн шилдэг оюутан залуус оролцсоноос СЭЗИС-ийн “Тэнцвэр” баг тусгай байр эзэллээ.
Олимпиадын “Шилдэг уран илтгэгч”-ээр багийн гишүүн Эрх зүйн хөтөлбөрийн 1-р курсийн оюутан Г.Тамир шалгарлаа.
Сургуулиа төлөөлөн оролцсон:
Багийн ахлагч Банк санхүү олон улсын хамтарсан хөтөлбөрийн 2-р курсийн оюутан М.Энхтөр
Санхүү банк олон улсын хамтарсан хөтөлбөрийн 1-р курсийн оюутан А.Эрдэнэзул
Бизнесийн удирдлага олон улсын хамтарсан хөтөлбөрийн 1-р курсийн оюутан Б.Номин-Эрдэнэ
Эрх зүй үндсэн хөтөлбөрийн 1-р курсийн оюутан Г.Тамир
Энтрепренершип интерактив хөтөлбөрийн 1-р курсийн оюутан А.Мэгзэм
Баг хамт олонд баяр хүргэж, цаашдын эрдэм номын үйлст нь амжилт хүсье.
Шавь нараа бэлтгэн амжилттай оролцуулсан доктор, дэд професор, багш Д.Цогзолсүрэн, Б.Пүрэвнамжил багш нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье.

