Logo
UFE
2022-05-31

Ректорын нэрэмжит тэтгэлэг

Ректорын нэрэмжит тэтгэлэг

Санхүү эдийн засгийн их сургуулийн “РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд Санхүү эдийн засгийн их сургуулийн бакалаврын хөтөлбөрт сурлагын өндөр амжилт гарган, эрдэм шинжилгээнийн ажил, нийгэмд тустай сайн үйл санаачлан, хэрэгжүүлдэг тэргүүний оюутнуудаа урамшуулан санхүүгийн дэмжлэг үзүүлдэг “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ийг гардуулах ёслолын үйл ажиллагааг 2022.06.03-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн тэтгэлэгт 136 оюутанд 170,752,500 төгрөгийн тэтгэлэг олгож, батламж гардуулах юм. СЭЗИС нь сүүлийн 5 жилд 2000 гаруй оюутныг шалгаруулж, 2 тэрбум төгрөгний Ректорын нэрэмжит тэтгэлэг олгоод байна.