2026-01-08
СЭЗИС-ийн захиалгат судалгааны ажлын тайлан хамгаалалт зохион байгуулагдлаа.

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн 2025-2026 оны намрын улирлын захиалгат судалгааны ажлын тайлан хамгаалалт 2026.01.08-нд зохион байгуулагдлаа.
Захиргаа нийцлийн албаны захиалгаар Маркетингийн тэнхмийн оюутан Б.Биндэрьяа, Б.Энхжин нар “СЭЗИС-ийн бренд танигдалтын судалгаа", Мэдээлэл технологийн албаны захиалгаар Санхүүгийн удирдлагын тэнхмийн оюутан Б.Болдсайхан “Дотоодын их дээд сургуулиудын интернет дэд бүтцийн хүртээмж, шийдлийн харьцуулсан судалгаа” сэдвээр тус тус амжилттай тайлан хамгааллаа.
Цаашдын ажил, сурлагад нь амжилт хүсье.
СЭЗИС-ийн захиалгат судалгааны комисс

