Logo
UFE
2026-02-11

“МЕДИА ЭНТРЕПРЕНЕРШИП” СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

“МЕДИА ЭНТРЕПРЕНЕРШИП” СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

Санхүү Эдийн засгийн их сургууль нь “Эдийн засаг ба сэтгүүл зүй” төслийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 4 удаагийн мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулж, 100 орчим эдийн засгийн сэтгүүлчийг хамруулаад байна. Энэхүү төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд цаашид өргөжүүлэн, 2025–2026 оны хичээлийн жилд сэтгүүл зүйн салбар, медиа бизнесийн удирдах ажилтнууд, эрхлэгч, продюсер, редакторуудад зориулсан “МЕДИА ЭНТРЕПРЕНЕРШИП” нэртэй шинэ сургалтыг зохион байгуулахаар боллоо.
Энэхүү сургалтыг олон улсын хэвлэл мэдээллийн сургалтын шилдэг туршлагад тулгуурлан СЭЗИС-ийн төслийн баг болон Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ-тай хамтран хэрэгжүүлэх юм.
СУРГАЛТЫН ОНЦЛОГ:

Сургалтыг академик багш, салбарын эксперт хамтарсан байдлаар явуулна.

Суралцагсдад 100 хүртэл хувийн тэтгэлэг олгоно.

Төсөл, воркшоп, танилцах аялал зэрэгт хамруулж, интерактив аргазүй ашиглана.

Сургалтын явцад 1:1 ментортой байна.

Амжилттай суралцагсдад СЭЗИС-ийн албан ёсны сертификат олгоно.

СЭЗИС-ийн магистрын хөтөлбөрт хөнгөлттэй нөхцөлөөр суралцах боломжтой.

Шилдэг нэг суралцагч АНУ-д богино хугацааны аялалд хамрагдана.
Сургалт нь 2026 оны 3 сарын 5-ны өдрөөс эхлэн нийт 14 долоо хоногийн турш үргэлжилж 6 сарын 6-ны өдөр дуусах ба хичээл долоо хоногт 2 удаа, нэг удаагийн хичээл 4 академик цагаар орно.


СУРГАЛТЫН АНГИ ДҮҮРГЭЛТ: 20-25 суралцагчтай байна


СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:


• Сургалт – Мягмар, Пүрэв гарагт СЭЗИС дээр зохион байгуулагдана.
• Танхимын сургалт нь нийт 80 академик цаг - Нэг сэдэв долоо хоногт 2 удаа, нэг хичээл 4 цагаар нийт 8 цаг байна.
• Суралцагчдад сургалтын материал,ыг гарын авлагыг урьдчилж өгнө.
• Нэетворк, танилцах аялал – 1 удаа зохион байгуулагдана.
• Воркшоп – 2 удаа, багаар төсөл боловсруулж, хамгаална.
• Сургалтад 90 хувиас дээш ирцтэй хамрагдсан, 2 воркшопод төслөө амжилттай хамгаалсан суралцагчид СЭЗИС-ийн сертификат олгоно.
• Шилдэг нэг суралцагч АНУ-д богино хугацааны аялалд хамрагдана.
• Сертификат нь СЭЗИС-ийн Магистрын 15 кредиттэй дүйцэх ба нэмж 20 орчим кредит судлаад магистр зэрэг эзэмших боломжтой.
Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та өөрийн холбоо барих мэдээллийг доорх линк эсвэл постер дээрх QR кодоор нэвтэрч бүртгүүлнэ үү.
https://forms.office.com/r/Ax0KdxHnRU?origin=lprLink  

Бүртгэл: 2026 оны 2 сарын 20-ны өдрөөс 27-ны 18:00 цаг хүртэл  

Холбоо барих 

  • Утас: 88048248, 91914616, 88885435, 99051108  

  • Цахим шуудан: training@ufe.edu.mn