Хэвлэл мэдээллийн салбарын удирдлагуудад зориулсан “МЕДИА ЭНТРЕПРЕНЕРШИП” сургалт нээлтээ хийлээ.

СЭЗИС-ийн олон нийтийн санхүүгийн дэмжих зорилго бүхий “Сэтгүүл зүй, эдийн засаг” төслийн баг 2023 оноос хэвлэл мэдээллийн салбарыг чадавхижуулах, сэтгүүлчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд олон ажлыг зохион байгуулж байна.
"Рио Тинто Монгол" ХХК-н дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь 2023 оноос хэрэгжүүлж сэтгүүлчдийн сургалтын зохион байгуулж энэ хүрээнд 4 удаагийн сэтгүүлчдийн сургалтын зохион байгуулж 100 орчим эдийн засгийн сэтгүүлчдийг хамруулаад байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төслийн үргэлжлэл болох сэтгүүл зүйн салбарын удирдах ажилтнуудад зориулсан “МЕДИА ЭНТРЕПРЕНЕРШИП” сургалтын нээлт 2026 оны 3 сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтыг СЭЗИС болон хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв” НҮТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд сургалт нь хэвлэл мэдээллийн салбаруудыг чадавхижуулах, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжиж байгаа бөгөөд удирдах ажилтнуудын ур чадварыг сайжруулах нь энэ зорилгыг хэрэгжүүлэх гол арга зам гэж үзэж байгаа гэдгээ төслийн багийн зүгээс онцолж байна.
Сургалтад медиа салбарын 18 байгууллагын захирал, продюсер, редактор, үйл ажиллагаа, санхүү хариуцсан 24 удирдах албан тушаалтнууд суралцах юм.
Нээлтийн үйл ажиллагаанд төслийг хэрэгжүүлэгч СЭЗИС, “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв” НҮТББ, дэмжигч байгууллага болох Рио Тинто Монгол” ХХК-н төлөөллүүдээс гадна МҮОНРТВ, Bloomberg, CNBC, МонголТВ, Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын удирдлага, төлөөллүүд оролцлоо.

