Logo
UFE
2026-03-09

СЭЗИС-ийн нэрэмжит Эконометрикийн улсын VIII олимпиад зохион байгуулагдана.

СЭЗИС-ийн нэрэмжит Эконометрикийн улсын VIII олимпиад зохион байгуулагдана.

Санхүү эдийн засгийн их сургуулиас эдийн засаг, санхүү, статистик, бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулийн оюутнууд дунд зохион байгуулагдах СЭЗИС-ийн нэрэмжит “Эконометрикийн VIII олимпиад”-д оролцохыг урьж байна.

🔎Хамрах хүрээ: Хөндлөн өгөгдлийн болон хугацааны цувааны эконометрикийн хичээл судалж буй оюутнууд уг олимпиадад оролцон мэдлэг, чадвараа сорьж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

⏰Хугацаа: Олимпиад хоёр үе шаттайгаар СЭЗИС-ийн С102-тоот танхимд зохион байгуулагдана.

Нэгдүгээр шат: 2026.3.31-ний 14:00 цагт,

Хоёрдугаар шат: 2026.5.2-ны 10.00 цагт эхэлнэ.

🧑‍💻Мэдлэг, чадвараа сорих оюутнууд 3 хүнтэй баг бүрдүүлж, 2026.3.16-23 өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд СЭЗИС-ийн В байрны 502 тоотод байрлах Экономиксийн тэнхимд ирж бүртгүүлнэ.

🔎🔎🔎Доорх удирдамжаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.