Logo
UFE
2026-04-06

Student Led 2026 төслийн уралдааны шилдгүүд шалгарлаа.

Student Led 2026 төслийн уралдааны шилдгүүд шалгарлаа.

СЭЗИС тогтвортой хөгжлийн зорилгод оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Student Led 2026 төслийн уралдааны II шат 2026 оны 4 сарын 3-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, уралдааны ялагчид тодорлоо.

Student Led 2026 төслийн уралдааны I шатанд бүртгүүлсэн 147 багийн 587 оюутнууддаа зориулан нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, олон улсын стандартын дагуу бодит хэрэгжих боломжтой, бүтэцтэй, хэмжигдэхүйц үр дүн бүхий төслийг боловсруулах, төлөвлөх, танилцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой "Төсөл боловсруулах арга зүй" сургалт 2026 оны 3 сарын 18,19-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалт танхим, онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан ба давтагдсан тоогоор нийт 20 сургуулийн 508 оюутан оролцсон байна. Сургалтыг СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш нар зохион байгуулж, багуудад зөвлөгөө өгсөн. Уг уралдаанд СЭЗИС, МУИС, ШУТИС зэрэг нийт 20 гаруй их дээд сургуулийн оюутнууд оролцсон байна.

Уралдааны удирдамжид заагдсан төслийн удирдлагын агуулгын бүтцийн дагуу ТХЗ-ийн төлөөх хэрэгжих боломжтой, хэрэгжихүйц үр дүн бүхий 10 төсөл II шатанд шалгарч, менторшип хөтөлбөрт хамрагдсан. Тэмцээний ивээн тэтгэгч Голомт банк, хамтран зохион байгуулагч PMI Mongolia Chapter-ийн мэргэжлийн эксперт 5 ментор тэмцээний II шатанд шалгарсан нийт 10 багт 7 хоногийн туршид зөвлөгөө өгч, хамтран ажилласан.

Менторууд:

  • Голомт банк, Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Анужин;
  • PMI Mongolia Chapter Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал Б.Болор-Эрдэнэ (PMP, PMI-PBA);
  • PMI Mongolia Chapter Гишүүнчлэл хариуцсан захирал Н.Ану (PMP);
  • PMI Mongolia Chapter Санхүү хариуцсан захирал Э.Ганцэцэг (PMP);
  • PMI Mongolia Chapter PMP Buddy program mentor Э.Оюунзаяа (PMP, PMI-ACP).

II шатанд СЭЗИС, МУИС, ШУТИС, МГТИС, Ач анагаах ухааны их сургуулийн дан болон холимог оюутнуудын багууд 2026 оны 4 сарын 3-ны төслүүдээ танилцуулсан. Уралдааны II шатны шүүгчээр:

  • Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Д.Оюу;
  • PMI Mongolia Chapter-ийн ерөнхийлөгч Г.Жавхлант;
  • СЭЗИС-ийн СШУТ-ийн ахлах багш Г.Дагвасүрэн нар ажилласан. 

Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хүрээнд танилцуулсан шилдэг 10 төслөөс шүүгчдийн нийлбэр дүнгээр:

  • Тэргүүн байранд МУИС-ийн Nano-Z баг “Nanobio Eco spray” төсөл;
  • Дэд байранд СЭЗИС-ийн LEAD SDG баг “Ashblock” төсөл;
  • Гутгаар байранд МГТИС-ийн GMIT Engineers баг  “Parkly” төслөөрөө шалгарч өргөмжлөл, тэргүүн байр 5 сая, дэд байр 3 сая, гутгаар байр 2 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн тэмцээний хамтран зохион байгуулагч PMI Mongolia Chapter нэг бүрийн 180,000 төгрөгийн үнэ бүхий онлайн сургалтын эрхийг тусгай байранд шалгарсан МИУС-ийн Solar, СЭЗИС-ийн Evergreen багийн бүх гишүүдийг шагнасан ба тэмцээнд оролцсон бүх багуудад батламж, гарын бэлгийг дурсгав.

Student Led 2026 төслийн уралдааны ивээн тэтгэгч Голомт банк, хамтран зохион байгуулагч PMI Mongolia Chapter, мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан CNBC телевизийн хамт олонд талархлаа илэрхийлье.

Уралдааны I,II шатанд оролцсон 587 оюутнууддаа, 147 багийн төслөөс шилдгийн шилдгээр шалгарсан багууддаа, уралдааны амжилттай зохион байгуулахад оролцон шүүгчид, менторууд, СЭЗИС-ийн СШУТ, БУТ-ийн багш, ажилтнууд, нийгмийн дадлагын оюутнууддаа баяр хүргэж, сайхан сайхан бүхнийг хүсье.

Уралдааны зохион байгуулагч,
Санхүү эдийн засгийн их сургууль