“Эрдмийн чуулган-XXV” ЭШХ-д амжилттай оролцлоо

“Эрдмийн чуулган-XXV” ЭШХ-д амжилттай оролцлоо
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн чуулган-XXV”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, менежментийн эрдэм шинжилгээний хуралдаан 2026.04.10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүд тодорлоо.
Тус хуралдаанд СЭЗИС, Мандах, ШУТИС, ХААИС, СУИС-ийн нийт 25 илтгэл оролцож, оюутан залуус өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлыг амжилттай танилцууллаа.
Шүүгчдийн нийлбэр дүнгээр:
• Тэргүүн байранд ШУТИС,МС Э.Отгогчимэг “Төгсөгчийн ажил сонголтод ажил олгогчийн брэнд нөлөөлөх нь” сэдвээр Э.Отгогчимэг
• Дэд байранд СЭЗИС-ийн баг М.Доржпүрэв, Ч.Мөнхдалай, Ж.Мишээл “Ногоон тархи угаалт нь байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох судалгаа” сэдвээр
• Гутгаар байранд ШУТИС, МС-ийн баг С.Амарзаяа, Э.Оюунжаргал “Монгол улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” сэдвээр тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон багш, оюутнууддаа баяр хүргэж, цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.

