Logo
UFE
2026-05-13

Улаанбаатар КАП тэмцээний шилдэг тоглогчдод тэтгэлэг гардууллаа

Улаанбаатар КАП тэмцээний шилдэг тоглогчдод тэтгэлэг гардууллаа

Санхүү эдийн засгийн их сургууль болон "Монголын спортын шийдэл" ХХК /Msports.mn/ хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дундах хамгийн том тэмцээн болох "Улаанбаатар КАП" 2026 сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчдын дунд скаутын /ярилцлага, бие бялдрын шалгуур, хувийн болон багийн тоглолтын ур чадварын 3 шатлалт/ сонгон шалгаруулалтыг анх удаа зохион байгуулж, ЕБС-н төгсөх 12-р ангийн нэр бүхий сурагчидтай гэрээ байгуулан, үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэг гардууллаа. 

 

✅ Сурагч З.Чингүүн /Логарифм сургууль/

✅ Сурагч С.Сэдэд /Логарифм сургууль/

✅ Сурагч Ө.Дашчийрэв /Эрдмийн Ундраа сургууль/

✅ Сурагч Б.Есүхэй /Монгол Оросын хамтарсан 3-р сургууль/

 

Тэтгэлэгт хамрагдсан сурагчид 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн Оюутны сагсан бөмбөгийн лигийн отгон аварга СЭЗИС-н сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багт Б.Пүрэвдорж багшийн удирдлаганд суралцах хугацааны туршид тоглох юм. 

 

Тэтгэлэг хүртсэн сурагчид болон асран хамгаалагчдад дахин баяр хүргэж, Элсэлтийн ерөнхий шалгалтанд нь амжилт хүсье.