2026-05-26
Докторын зэрэг хамгааллаа Chen Xu

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийн докторант Chen Xu-ийн "Research on the Impact of Intelligent Manufacturing on Enterprise ESG Performance" сэдэвт, докторын зэрэг горилсон диссертацын Хамгаалалт 2026.05.21-ний пүрэв гаргийн 10:00 цагт СЭЗИС-ийн С байр 102 тоот танхимд боллоо.
Хамгаалалтад Дэд зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, гишүүдийн 100%-ийн саналаар Chen Xu-д Бизнесийн удирдлагын докторын зэрэг /Ph.D/ олгохоор шийдвэрлэв.
Chen Xu болон эрдэм шинжилгээний ажлын удирдагч доктор Г.Батхуяг, хамтран удирдагч доктор Ц.Пүрэвтуяа, зөвлөх доктор М.Халиун нарт баяр хүргэж, эрдэм судлалын их амжилт хүсэн ерөөе!

